Өнгөрсөн хоногт 98 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.
Үүнээс
- 54 нь Улаанбаатарт
- 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 976,751 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд гурав, Дорноговьд 10, Өмнөговьд 26, Төв аймагт таван тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 882 хүн эдгэрсэн бол одоогоор 4,762 хүн хяналтад байна.