Өнгөрсөн хоногт 97 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.
Үүнээс
- 60 нь Улаанбаатарт
- 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 976,114 болов.
Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдал:
- Өмнөговь аймагт 20
- Дорноговь аймагт 14
- Орхон аймагт хоёр
- Дорнод аймагт нэг халдварын тохиолдол илэрчээ.