Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 55 тохиолдол батлагджээ.
Үүнээс
- 18 нь Улаанбаатарт
- 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,618 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд гурав, Орхонд хоёр, Төв аймагт нэг, Өмнөговьд 31 тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 73 хүн эдгэрсэн бол одоогоор 1,598 хүн хяналтад байна.