Сүүлийн 24 цагт 339 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR-аар батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 130-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүнээс
- 202 нь Улаанбаатарт
- 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 948,421 болов.
Орон нутагт Өмнөговь аймагт хоногт батлагдах халдварын тоо хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт тус аймагт 56 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдсан бол
- Баянхонгорт 13,
- Дархан-Уулд 11,
- Дорноговьд 41,
- Орхонд зургаа,
- Сүхбаатарт хоёр,
- Ховд аймагт найман хүн өвчилжээ. Харин 14 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Мөн өнгөрсөн хоногт 984 хүн эдгэрсэн бол одоогоор 11,765 хүн хяналтад байгаа бол байна.
Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.