Categories
мэдээ нийгэм

КОВИД-19-өөр халдварласан 25-44 насныхан зүрхний шигдээсээр нас барах тохиолдол өндөр байна DNN.mn

Вандербилтийн их сургуулийн сагсан бөмбөгчин Деми Вашингтон 2020 оны сүүлээр КОВИД-19-өөр халдварласан бөгөөд түүний шинж тэмдэг нь хөнгөн, зүгээр л хамраас нь нус гоожиж байв. Гэтэл халдвар асан коллежийн оюутан зүрхний булчин үрэвсэх миокардит өвчнөөр өвчилсөн байсан бөгөөд энэ нь зүрхний цус шахах чадварыг бууруулдаг аж. Энэ нөхцөл байдал нь цус харвалт эсвэл зүрхний шигдээс зэрэгт хүргэдэг байна. Вашингтоны эмч нар түүнд үхэх эрсдэлтэй гэж хэзээ ч хэлээгүй бөгөөд зүгээр л амрах, зүрхний цохилтыг тодорхой хэмд байлгахын чухлыг онцолжээ. Гэвч тэрбээр бэлтгэлийнхээ үеэр гэнэт зүрх нь зогссон байна. Лос Анжелес дахь “Cedars Sinai” эмнэлгийн 2022 оны есдүгээр сард хийсэн судалгаагаар цар тахал эхэлснээс хойш бүх насны бүлэгт зүрхний шигдээсээр нас барах тохиолдол түгээмэл болжээ. Цар тахлын эхний хоёр жилд зүрхний шигдээсээр нас баралтын тоо 29.9 хувиар өссөн бөгөөд голдуу 25-44 насны хүмүүс байна. Харин 45-64 насны насанд хүрэгчид зүрхний шигдээсээр нас барах тохиолдол харьцангуй бага буюу 19.6 хувиар, 65-аас дээш насныхан 13.7 хувиар өссөн талаар “Cedars Sinai” эмнэлгийн хэвлэлийн мэдээнд дурджээ. Халдвар авсан залуус зүрхний шигдээсээр нас барж буй шалтгааныг эмч нар “Халдвар цусны судсанд үрэвслийг өдөөдөг. Энэ нь зарим хүмүүст халдвар эсвэл халдварын эргэн тойрон дахь нөхцөл байдалтай шууд холбоотой эсэхээс үл хамааран хэт их стрессийг үүсгэдэг бөгөөд цусны даралт ихсэх шалтгаан болдог. Зүрхний шигдээсээр нас барж буй залуучуудын тоо өсөж байгаа шалтгаан нь тодорхойгүй байгаа ч нэг таамаг нь зарим хүмүүсийн зүрх судасны систем дэх вирусийн нөлөөлөл нь дархлааны тогтолцооны хариу урвалаас үүдэлтэй байж магадгүй. Тиймээс илүү хүчтэй дархлаатай залуус зүрхний шигдээсээр түгээмэл нас барж байх боломжтой” гэж тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *