Categories
мэдээ нийгэм

“Ковид-19” тусаад эдгэсний дараахь уламжлалт анагаах ухааны засал эмчилгээ

Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдөөд эдгэсний дараа уламжлалт анагаах ухааны засал эмчилгээг хийх боломжтой.

Хийх арга: Өвдөөд эдгэсэн хүмүүс долоо хоногт 2-3 удаа орой унтахын өмнө дөрвөн толь буюу гарын алга, хөлийн уланд шар тос, сүүлэн тосоор сайтар иллэг хийнэ. Ердийн үед сард нэг удаа иллэг хийх нь бие махбодыг шимжүүлж, тамир тэнхээг сайжруулна.

Анхаарах зүйл: Иллэг хийсний дараа гарын алга, хөлийн уланд ус хүргэхгүй, хүйтэн салхи авахуулахгүй, дааруулахгүй, хөвөн даавуун оймс, бээлий өмсөнө.

Ач тус: Өвчний хийг дарж, бие махбодыг шимжүүлж, биеийн тамир тэнхээг сайжруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *