Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр, өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 өвчний 536 тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл хотод 339, хөдөө орон нутагт 197 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас найман хүн нас баржээ. Нас барсан хүмүүс дотор
41-60 насны нэг
61-80 насны дөрөв
80-аас дээш насны хүн гурав байна.
Өнөөдрийн байдлаар 8759 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 3488, хүндэвтэр 3985, хүнд 1102, нэн хүнд 184 хүн байна.
Энэ сарын 16-ны өдөр 873 тохиолдол батлагдсанаас хойш шинэ тохиолдлын тоо тасралтгүй бууж байна. Өчигдөр гэхэд л 595 тохиолдол батлагдсан юм.