Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Зургадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан” гэв.