Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас таван хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нас барсан хүмүүсийн тухайд,
- 48 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
- 72 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
- 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
- 60 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
- Мөн дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй тухайн өдрөө эмнэлэгт хэвтсэн боловч уг өвчний хүндрэлээр нас баржээ.
Түүнээс гадна коронавирусийн халдвар авсан ч хавсарсан өвчний улмаас буюу коронаирусийн шалтгаан бус нас баралт мөн нэгээр нэмэгдсэн байна. Тодруулбал, 49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, ГССҮТ-д тархины гэмтлээ эмчлүүлж байсан иргэн нас барсан гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 68 болоод байна. Үүнээс 61 хүнийг уг өвчний хүндрэлийн улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 7 хүнийг хавсарсан өвчний шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.