Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 54 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 17 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь нийслэлд, 35 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 994 079-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.