Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараар нийт 282 хүн өвчилж, зургаан хүн нас баржээ

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ДЭМБ-аас энэ оны 1 дүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Үхань хотоос ирсэн жуулчнаас шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар мэдээлж байсан.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зарим улс оронд шинэ Коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, 6 хүн нас барсан, мөн Тайланд улсад 2, Япон улсад 1, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Мөн албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

  • Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг 2 дахь удаагаа үнэлж, “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлээ.
  • Амьсгалын замын халдварын тандалт идэвхжин ажиллаж байна.
  • БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.
  • 1 дүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонг-Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдварыг үгүйсгэсэн.
  • Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн.
  • ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтарсан цахим хурал хийж, амьсгалын замын хүнд халдварын үеийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын халдвар, хяналтын талаар Аймаг, Нийслэлийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүдэд хичээл зааж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
  • 8 төрлийн цуврал сэрэмжлүүлгийг хийж, хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явуулж байна. 778 мянган хүн үзэж, 7854 хүн хуваалцаж, 1206 хүн лайк дарсан байна.
  • ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зөвлөмжид:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *