Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар авсан Францын Ерөнхийлөгч эдгэрчээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдварын шинж тэмдэггүй болсон талаар Елисейн ордноос мэдээлсэн байна. Тэрбээр коронавирусний халдвараар өвчилсөн ч зайнаас ажлаа үргэлжлүүлж байсан юм.

Эммануэл Макрон өчигдөр ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ 2021 онд бүх иргэнээ вакцинд хамруулна гэжээ. Үүний зэрэгцээ Францын удирдагч тус улсад хавар иртэл COVID-19-ийн нөхцөл байдалд өөрчлөлт орно гэсэн байна.

Э.Макрон цар тахлын үед францчууд эв нэгдэл, тэсвэр тэвчээртэй байгаад талархал илэрхийлээд “Хамтын үүрэг хариуцлага нь олон хүний амь насыг аврахад тусалж, цар тахалтай тэмцэх боломжийг бидэнд олгож байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *