Categories
гадаад мэдээ

Коронавирусийн асуудлыг хариуцах хараат бус байгууллагатай болно

Европын холбоо коронавирусийн асуудлыг хариуцах тусгай байгууллагатай болно. Эрүүл мэндийн Европын холбоо гэх нэртэй тус газар нь гишүүн орнуудын түвшинд онц байдал зарлах, урьдчилан сэргийлэх тарилга болон эм бэлдмэлээр хангах зэрэг үүрэг гүйцэтгэх аж.

Эрүүл мэндийн асуудал хариуцсан Еврокомиссар Стелла Кириакидес “Цар тахлын эхэн үед улс орон бүр дотроо аргаа хэмжээ авч ирсэн. Хоорондоо уялдаа холбоотой ажиллаагүйн улмаас ямар үр дүн гарсныг бид харж байна. Бэлтгэл хангаагүй, эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүй байсан зэрэг нь сөрөг үр дагаварт хүргэсэн” гэж тодотгосон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *