Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн ковидыг илрүүлэх PCR шинжилгээгээр 72 тохиолдол батлагджээ.
Үүнээс
- 43 нь Улаанбаатарт
- 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,112 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд Өмнөговь аймагт 28, Архангай аймагт нэг тохиолдол илэрчээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 139 хүн эдгэрсэн бол одоогоор нийт 1,784 хүн хяналтад байна.