Эрүүл мэндийн яамнаас Covid-19 вируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 2465 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 78986-д хүрсэн бол 23341 хүн эдгэрчээ.
Хятадад сүүлийн 24 цагийн дотор Covid-19–ийн халдварын 409 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 150 хүн нас барсан талаар “SCMP” агентлаг мэдээлэв. Эдгээр 409 тохиолдлын 398 нь тархалтын голомт болоод байгаа Хубэй мужид илэрсэн байна.