Categories
мэдээ спорт

Конор Макгрегор зодог тайлна гэв

Ирландын алдарт тулаанч Конор Макгрегор зодог тайлахаа мэдэгдлээ. Тодруулбал, холимог тулааны талбар дахь карьераа дуусгаж байгаа талаар тэрбээр гуравдугаар сарын 26-ны өглөө мэдэгдсэн байна.

”Сайн уу, залуус аа? Би хурдхан нэг зарлал хэлээдэхье. “Холимог тулаан” гэж нэрлэгддэг спортын карьераа дуусгахаар шийдлээ. Хуучны хамтран зүтгэгчиддээ цаашдын тулаанд нь амжилт хүсье. Одоо би хэдийнэ зодог тайлсан хуучин түншүүдийнхээ эгнээнд нэгдэж байна” хэмээн Макгрегор Твиттер хуудсандаа жиргэжээ.

Ийм шийдвэр гаргах болсон шалтгааныхаа талаар Макгрегор ам нээсэнгүй. Харин энэ мэдээ нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд жинхэнэ цохилт байлаа хэмээн ВВС агентлаг мэдээлсэн байна.

Макгрегор хамгийн сүүлийн тулаанаа өнгөрсөн намар Оросын тулаанч Хабиб Нурмагомедовтай хийж, дөрөвдүгээр раунд дээр ялагдсан юм. Энэ тулааны дараа зодоон болж, улмаар Макгрегорыг дөрөвдүгээр сар хүртэл тулалдах эрхийг нь хассан. Харин энэ шийтгэлийн хугацаа тун удахгүй дуусч, тэрбээр тулааны талбар дээр дахин гарч болох байсан ч ийнхүү гэнэт зодог тайлах болсон нь олныг гайхшруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *