Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд Дундговь аймгийн 15 сумын улсын бүртгэгч нарт иж бүрэн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Тодруулбал, бүх сумын улсын бүртгэгч нарыг компьютер, принтер, канон, сканер, хурууны хээ уншигч, зургийн аппарат зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж, ажиллах нөхцөлийг сайжруулсан байна.
Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой тус төслийн хүрээнд 15 сумын иргэний бүртгэлийн сүлжээнд холбож, иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, зардал багатай авах нөхцөлийг бүрдүүлжээ.
Ийнхүү Улсын бүртгэлийн системийн үйл ажиллааг дэмжих төслийн хүрээнд БНСУ-ын КОЙКА Олон Улсын байгууллагын 8,0 сая долларын буцалтгүй тусламжаар тус аймгийн Улсын бүртгэлийн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлт хийгдлээ.