Categories
гадаад мэдээ

Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn

Энэ зун Австралид ойн түймэр дэгдэх эрсдэл нэмэгдээд байгаатай холбоотойгоор зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах арга хэмжээнүүд авч эхэлжээ. Австралид гурван жилийн өмнө дэгдсэн ойн түймэрт 61 мянга орчим коала баавгай нэрвэгдсэн гэсэн тооцоог Дэлхийн байгаль хамгаалах сан гаргажээ.

Шинэ Өмнөд Уэльс муж дахь коала баавгайнуудыг хамгаалах ажлын хэсгийн хувьд түлэгдэж, гэмтэж бэртсэн амьтдыг эмчлэх гурван малын эмчийг хөлслөн ажиллуулж байгаагаас гадна сайн дурынхныг аль болох олон коала аварч, анхны тусламж үзүүлэхэд сургаж байна.

Австралид их хэмжээний хур тунадас унаснаар өвс ургамал хурдан ургасан тул энэ зун олон ойн түймэр дэгдэж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор гал түймэртэй тэмцэх албаныхан хяналтын камер, нийгмийн сүлжээг ашиглан нөхцөл байдлыг хянаж, түймэр тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өвс ургамал идүүлэхээр ямаануудыг ой руу оруулж байгаа юм байна. Шинэ Өмнөд Уэльсийн Гал түймэртэй тэмцэх албаны комиссар Роб Рожерс энэ талаар хэлэхдээ, ямаанууд байгаль орчин, хөрсийг сүйтгэхгүй, зөвхөн өвс ургамал идэж байгааг дурдаад, холбогдох албаныхан гал түймэрт өртөх, шатах эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замыг эрэлхийлж байна гэсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *