Монголын Уулчдын Үндэсний Холбооны гишүүн “Summit Mountaineering Climbing Club”-аас жил бүр уламжлал болгон уулчид, уул аялал сонирхогчдын дунд “Дуган хад-Уртын алхалт”-ыг ес дэх жилдээ 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн алхалт нь “Дөрвөн улирал” нэртэйгээр 45 км үргэлжлэх үзэсгэлэнт хоёрдугаар замыг санал болгож байна гэж Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.