Categories
мэдээ спорт

Кисэносато эзэн хааны цом хүртлээ

Японы нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн /Хацү башё/ өнөөдөр өндөрлөлөө. Башёг тэргүүлж байсан озэки Кисэносато өнөөдөр их аварга Хакүхог давснаар 14 даваатайгаар түрүүллээ. Кисэносато өчигдрийн барилдаанд Ичиноёжо А.Ичинноровыг давж, түрүүлэх болзлоо хангаад байсан юм. Энэ башёд түрүүлбэл аварга цол өгөхийг түүнд амлаад байсан. Тиймээс Кисэносато барилдаан бүрдээ хянамгай байлаа. Гэхдээ энэхүү башёг Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын аваргууд бэртлийн улмаас өнжсөн.

Оны анхны башёд түрүүлсэн озэки Кисэносатог ес дэх өдөр озэки Котошёогикү давсан юм.

Озэки Кисэносато 2004 онд дээд зиндаанд дэвшсэнээс хойш анх удаа эзэн хааны цомыг хүртлээ. Одоо харин түүнд аварга цол олгох асуудал яригдаж эхлэв. Тэрбээр сүүлийн өдөр их аварга Хакүхог давсан нь түүнд аварга цол өгөх асуудлыг улам бататгаж орхилоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *