Categories
мэдээ спорт

Кирстапс Порзингиз 37 оноо авч багаа хожилд хөтөллөө

Image result for kristaps porzingis 37 points

-Өнөөдөр NBA-гийн талбайд нийт 7 тоглолт боллоо-

Өнөөдрийн онцлох тоглолт Минесато Тимбэрволвэс, Филидэлфиа 76 багуудын хооронд боллоо. Таргэт цэнтрт болсон тус тоглолтонд Филидэлфиа 76-чууд зочлон ирж 118-112-ийн харьцаатай чононуудыг буулган авлаа. Филилдэлфиа 76 багаас төвийн тоглогч Жоэл Эмбийд 28 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол түүнд хамгаалагч ЖЖ Рэддик 26 оноогоор туслав. Харин талбайн эздээс хамгаалагч Жимми Батлэр 38 оноо, 6 самбараас бөмбөг авалт хийсэн ч баг нь ялагдлаа.

Дараагийн тоглолтонд Нью Иорк Никс талбай дээрээ Лос анжэлос Лэйкэрсийг хүлээн авч 113-109-ийн харьцаатай буулган авлаа. Мадисон Скуар Гардны эздээс багийн лидэр Кирстапс Порзингиз 37 оноо 11 самбар авч багаа хожилд хөтөлсөн бол түүнд Энэс Кантэр 14 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар туслав. Харин зочин багаас хамгаалагч Кэнтавиус Калдвэл Поп 24 оноогоор багаа тэргүүллээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

Клэвланд Кавальерс 123-114 Атланта Хавкс

(Лэброн Жэймс 25 оноо, 17 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт)


Дэнвэр Наггэтс 103-84 Дэтройт Пистонс

(Жамал Муррэй 28 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 4 холын зайн шидэлт)


Даллас Маверикс 89-95 Сан антониа Спүрс (Харрисон Барнс 17 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 3 бөмбөг таслалт)


Сакрамэнто Кингс 99-92 Финикс Санс

(Жорж Хилл 18 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 3 бөмбөг таслалт)


Брүүклин Нэтс 103-98 Вашингтон Визардс

(Рондэй Холлис Жэффэрсон 16 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 27 минут)


Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *