Categories
мэдээ спорт

Кип Кейно спортын энх тайвны шагналыг анх удаа хүртлээ

Кенийн Олимпийн аварга Кип Кейно спортоор дамжуулан энх тайван, соёл, боловсролын салбарт хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр шалгарч олимпийн хамгийн анхны шагналыг гардан авлаа. Тэрбээр 1968 онд 1500 метрийн гүйлтийн төрөлд алт авч байсан бөгөөд 1972 оны Мюнхений олимпийн 3000 метрийн төрөлд оролцон дахин алтан медаль авч байжээ. Кип Кейно тэтгэвэрт гарсныхаа дараа эхнэртэйгээ хамт Кенийн 100 гаруй гэр оронгүй өнчин ядуу хүүхдүүдийг асрах болсон байна.

Тэрбээр шагнал гардан авахдаа “Бид дэлхийд юу ч үгүй ирсэн, буцахдаа ч юу ч үгүй явна. Энэ нь бид дэлхийд ямар өв үлдээх вэ гэдгийг харуулж байна” хэмээлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *