Ирэх баасан гаригт Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтнуудын төлөөлөл, тухайлбал тус улсын удирдагч Ким Чен Ун-ы дүү охин Ким Ё Жон, “хоёрдугаар хүн” Ким Ён Нам нар Сөүлд очихоор төлөвлөж байгаа талаар Солонгосын Нэгдлийн яамны сайд мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжлав.
Солонгосын нэгдлийн яамны сайд хэлэхдээ “Тэд Инчеоны Олон Улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 01:30 цагт газардана” гэжээ. Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост ирэх ням гариг хүртэл саатах аж. Энэ үеэр Өмнөд Солонгосын удирдагч Мүн Жэ Ин нь Ким Ё Жон, Ким Ё Нам нарыг хүлээн авч уулзах юм байна.