Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун охидын хамтлаг байгуулжээ

Хойд Солонгост 20 гаруй насны охидоос бүрдсэн хийл хөгжмийн хамтлаг байгуулагдсан
тухай CNN мэдээллээ. Уг хамтлаг
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тушаалаар байгуулагджээ. Барууны хэв шинжийг агуулж, задгай
талдаа хувцасласан охидын ийм хамтлаг Хойд Солонгост бий болно гэж хэн ч
төсөөлөөгүй нь лавтай. Гэтэл тэдний хөгжимдөж буй бүтээлийн өнгө аяс, чиглэл нь
хүртэл хэлбэрт баригдаагүй, залуу хүмүүст зориулсан байна.

Харин үзэл сурталжсан БНАСАУ-ын удирдагчид охидын хамтлагийг тайзан дээр
тоглолт хийж байх үед арын дэлгэц дээр АНУ-ыг пуужингаар сөнөөж буй зураглалыг
үзүүлсэн нь илүү сонирхол татаж байжээ. “Моранбон” нэртэй уг хамтлаг хэд хэдэн
бүтээлээр урын сангаа арвижуулсан байна. Тухайлбал, “Яаж би түүнд таалагдах
вэ”, “Түүний инээмсэглэл яг л чихэр мэт амттай” гэх зэрэг хайр, дурлалын
сэдэвтэй хийгджээ.

Эдгээр хөгжмийг бүгдийг нь Ким Чен Уны зөвшөөрлөөр бэлтгэн гаргасан гэнэ. Тус охидын хамтлаг бүр 2012 онд
байгуулагдсан бөгөөд саяхнаас орчин цагийн хэмнэл, өнгө аястай бүтээл туурвих
болж олон нийтэд танигдаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *