Categories
гадаад мэдээ

Хятадууд “ТНААD” системийг эсэргүүцэх төхөөрөмж суурилуулснаа зарлалаа

Америкчууд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужин хамгаалалтын THAAD системийг суурилуулах гэж байгааг Хятад болон Хойд Солонгос эсэргүүцсээр ирсэн билээ. Тэгвэл саяхан Пхеньяан хоёр ч удаа пуужин харваснаас үүдэн Өмнөд Солонгос энэхүү системийг хугацаанаас нь өмнө суурилуулж эхэлснээ мэдэгдсэн.

Энэ систем ажиллаж эхэлвэл Хятадын агаарын орон зай ч хяналтад орох юм. Хятадын зүгээс сүүлийн үед эсэргүүцлээ илэрхийлэн хоёр улсын хоорондох эдийн засгийн харилцааг боомилох зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаа. Тиймээс ч хариу эсэргүүцэх цөмийн төхөөрөмжийг Хятад улс суурилуулаад эхэлжээ.

Ардын чөлөөлөх армийн чөлөөнд гарсан генерал Ван Хунгуаны мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгос дахь THAAD-ын дохиоллыг саармагжуулах төхөөрөмжийг аль хэдийнэ хятадууд суурилуулаад эхэлсэн хэмээн South China Morning Post бичжээ. Мөн сонинд бичсэнээр тээвэрлэн авчирсан төхөөрөмж дунд пуужин харвах хоёр суурь байгаа ажээ.

АНУ болон Өмнөд Солонгос THAAD-ын талаарх байр сууриа өөрчлөхгүй гэдгийг мэдэж байсан учраас ийнхүү сөрөг арга хэмжээ авсан хэмээн генерал Ван Хунгуан ярьжээ. Тэрээр өөрсдийн төхөөрөмжөө THAAD-ыг суурилуулж дуусахаас өмнө ажиллуулж амжина хэмээн ярьжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *