Хятадын хүндийн өргөлтийн тамирчин Лонг Кинкуан олимпийн эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд оролцож дэлхийн шинэ рекордыг тогтоожээ. Тэрбээр 307 кг-ын өргөлт хийж алтан медалийн эзэн болсон бол Лондонгийн олимпийн аварга Хойд Солонгосын тамирчин Ом Юун Чол 303 кг-ыг өргөж мөнгөн медалийн болзол хангасан байна. Хүрэл медалийг Тайландын тамирчин 289 кг-ийг өргөж хүртсэн байна.
О.ӨНӨР