БНХАУ-ын Эрээн боомтод коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хилээ хаасан билээ. Тус улсад ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимпыг зохион байгуулахтай холбогдуулан дотоодод гарсан халдварыг хумихын тулд маш хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй.
Тэгвэл Эрээн боомт асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгчээ.
Тэрээр “Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй. Хэдэн сар ч болж магадгүй. Хятадын талаас хамгийн сүүлийн тохиолдол илэрснээс 21 хоногийн дараа хилээ нээх зохицуулалт барьж буй. Хил хаасантай холбогдуулан тасалдаж болзошгүй 18 төрлийн эм, эмийн хэрэгсэл бий. Иймээс Хятадын талтай хэлэлцээ хийж, төмөр замын тээврээр зарим бараа бүтээгдэхүүнээ татан авахаар болсон. Энэ сард нийт 51 тонн бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт хийнэ” гэлээ.