Categories
гадаад мэдээ

Хятадын тал эрс эсэргүүцэв DNN.mn


НАТО нь Хятад, Оросын геополитикийн сорилтуудыг харгалзан Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг аюулгүй байдлын түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийхэд амар байх зорилгоор Ази дахь анхны харилцаа, холбооны оффисоо Японд нээхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин “Ази тив нь дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хөгжлийн ирээдүйтэй орон зай мөн бөгөөд харин геополитикийн тулааны талбар болох ёсгүй. НАТО-гийн Ази, Номхон далайн бүс нутаг руу буюу зүүн тийш тасралтгүй тэлэх, бүс нутгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэх оролдлого болох эвслийн сөргөлдөөнд түлхэж буй явдал нь энэ бүс нутгийн улс орнуудыг сонор сэрэмжээ өндөржүүлэхийг шаардаж байна” гэж мэдэгджээ. Харин НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгеску “НАТО нь харилцаагаа хялбаршуулах зорилгоор хэд хэдэн олон улсын байгууллага болон түнш орнуудад төлөөлөгчийн газар ажиллуулж, НАТО болон манай түншүүдийн харилцаа аль алиных нь хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах харилцааны явцыг тогтмол үнэлж байхад тус болдог зүйл юм.. Тус эвсэл Японтой ойрын хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч энэ харилцаа өргөжин хөгжих болно” гэж хариу мэдэгдэл хийсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *