Categories
мэдээ нийгэм

Хятадын соёлын өдрүүд болно

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 6-ны хооронд зохион байгуулахаар тогтжээ. Эдгээр өдрүүдээр Хятадын 300 гаруй уран бүтээлчдээс бүрдсэн баг тоглолт хийхээс гадна спортын тэмцээн, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг, иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.

Соёлын арга хэмжээний гол зорилго нь Хятад Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад Монголын харилцааны шинэ хөгжилд ахиц гаргахад оршино.

Арга хэмжээг БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Улаанбаатар хотын захиргаа, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *