Categories
гадаад мэдээ

Хятадын саналаар Засгийн газар хоорондын комисын хурлыг цуцалжээ

Хятадын туг зурган илэрцүүд

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Тиймээс ч ОХУ, БНХАУ-тай хийх харилцаандаа онцгой анхаарч ирсэн уламжлалтай. Үүний баталгаа нь хоёр улсын Засгийн газар хоорондын комиссыг Шадар сайд даргалж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол-Орос, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссыг одоо Шадар сайд У.Хүрэлсүх даргалж байгаа.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-ын тал хүлээн авахаас татгалзсан тухай мэдээлэл дуулдлаа. Уг нь энэ сарын 21-23-ны хооронд Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, үргэлжлээд хоёр улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаан Бээжинд болохоор төлөвлөгдөөд байсан аж. Гэвч урдаас төлөвлөгдсөн, Гадаад харилцааны яамдын баталгаажуулчихсан байсан энэхүү айлчлал цуцлагдсан байна. Уул уурхайн болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тухай чухал асуудлууд хэлэлцэхээр байсан энэ хурлын үеэр БНХАУ-аас авахаар төлөвлөж буй хөнгөлөлттэй зээлийн асуудал ч хөндөгдөх байсан бололтой.
Гэвч БНХАУ-ын тал Шадар сайд У.Хүрэлсүхийн оролцох ёстой байсан энэхүү хуралдааныг тодорхой бус шалтгаанаар цуцалж, манай талд ч хойшлуулах хүсэлтээс өөр тайлбар хэлээгүй бололтой. Харин эх сурвалжууд энэ асуудлыг Монгол Улсад хийж буй Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын айлчлалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *