Хятадын Коммунист намын 2000 орчим төлөөлөгч төрийн ордонд бүтэн долоо хоног хуралдаж төрийн зөвлөлийн дарга Си Жиньпиний эрх мэдлийг батжуулан,Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. Ийнхүү намын ХХ их хурлаар Си Жиньпин насан туршдаа Хятадын даргын суудалд үлдэхээр болов. Өдгөө 69 настай Си Жиньпин нь Хятадын удирдагч асан Мао Зедунаас хойшхи хамгийн хүчирхэг төрийн тэргүүн болж, гурав дахь удаагаа таван жилээр намын даргаар ажиллах боллоо. Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Си Жиньпинийг намын “цөм” удирдагч хэмээн тодорхойлж, түүний үзэл санааг Хятадын ирээдүйн хөгжлийн үндсэн зарчим болгон бэхжүүлж, Хятадад нэг нам, нэг хүнд төвлөрсөн эрх мэдлийг баталгаажуулав. Коммунист намын их хурлаас гарсан шийдвэрийг ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар хэлэлцүүлэн батална.
Дэлхий нийтийн сүлжээнд тархаад буй, уг их хурлыг хааж Си Жиньпин үг хэлэхийн өмнөхөн, түүнтэй зэрэгцэн сууж байсан АНУ-тай найрсаг харилцаа тогтоохыг дэмжигч, Тайванд хүч хэрэглэхийг эсэргүүцэгч,2003-2013 оны хооронд БНХАУ-ын даргын албыг хашиж байсан Ху Жинтаог хүчээр авч гарсан явдлыг улс төрийн шинжээчид Дэн Сяопиний нэг хүн 10 жил хятадыг даргалах ёстой гэсэн дүрмийг зөрчин шинэ “Эзэн хаан” томилогдсон явдалтай холбон тайлбарлаж байна. Харин хятадуудынхаар бие нь тааруу байсан учраасБНХАУ-ын дарга байсан хүнийг хурлын танхимаас хүчээр авч гарсан болж таарав. Ийнхүү манай хоёр хөрш хоёулаа ХXI зуунд хэмжээгүй эрхэт “Эзэн хаан”-тай болов. Мэдээж хувь заяа нь адилхан байх болно. Нэгэнт “Эзэнт гүрэн”болсон юм чинь АНУ-ын зарим хэвлэлд бичиж байгаа шигСи Жиньпин удахгүй Тайваныг дайлаар мордох биз ээ. Хятад ийнхүү их удирдагч асан Мао Зедуны үе рүү эргэв. Харин хятадын ард түмэн үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.
Хаалттай хаалганы цаана болсон ХХ их хурал “Интернэшнл” хэмээх цэргийн хамтлагийн тоглолтоор өндөрлөв. ХХ их хурлаас сонгогдсон шинэ Намын төв хорооөчигдөр анхны хурлаа хийж, Улс төрийн хорооны 25 хүнийг сонгож, долоон гишүүнтэй байнгын хороог шинээр бүрэлдүүлэв. Ийнхүү Си Жиньпиний хаанчлал эхлэв.