Хятадын жижиг хотуудад тэнгэр баганадсан өндөр барилга барихыг хоригложээ. Энэ нь тус улсын эрх баригчид өндөр өртөгтэй хэрнээ үр ашиг багатай төслүүдтэй тэмцэж байгаагийн илрэл гэж үзэж байна.
БНХАУ-ын Орон сууцны барилгын яам болон Онцгой байдлын яамны хамтарсан мэдэгдэлд 3 саяас доош хүн амтай хотуудад уг шийдвэр хэрэгжих гэнэ. Хүн амтай багатай хотуудад 150 метрээс дээш өндөртэй барилга барихын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бол 250 метрээс дээш өндөртэй барилга барихыг бүрэн хориглох юм байна.
Өнөөдрийг хүртэл Хятадад 500 метрээс дээш өндөртэй барилга барихыг хориглож иржээ. Гэвч Шанхай хотноо 632 метр, Шэнжэньд 599 метрийн өндөртэй санхүүгийн төв байдаг юм.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тайлбарласнаар тэнгэр баганадсан өндөр барилгыг Шанхай зэрэг хүн ам ихтэй томоохон хотуудад барих хэрэгтэй, харин хангалттай том газар нутагтай бүс нутгуудад барих нь хий хоосон баярхалтай хэмээн бичжээ. Энэ оны эхээр Хятадад мөн үзэмж муутай барилга барихыг хориглосон байна.