Categories
гадаад мэдээ

Хятадын гангийн үйлдвэрлэл 2.8 хувиар буурчээ

Дэлхийн гангийн холбооны мэдээгээр арваннэгдүгээр сард дэлхийн гангийн үйлдвэрлэл 126.8 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 4.1хувиар буурчээ.Хамгийн том үйлдвэрлэгч Хятадын үйлдвэрлэл 63.3 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар, Японы гангийн үйлдвэрлэл 8.7 сая тонн болж, 4.7 хувиар тус тус буурсан байна.

Мөн АНУ-ын үйлдвэрлэл 6.1 сая тонн болж 15.6 хувиар, ОХУ-ынх 5.7 сая тонн болж 3.1 хувиар буурсан бол Энэтхэг, Өмнөд Солонгос үл ялиг буурсан байна.

Харин 2015 оны эхний 11 сарын үйлдвэрлэлийн хэмжээг 2014 оны эхний 11 сартай харьцуулбал дэлхийн гангийн үйлдврэлэл 2.8 хувиар буурч, 1 тэрбум 471 сая тонн болжээ. Бүс нутгаар нь ангилж үзвэл Хойд Америкийн үйлдвэрлэл 8 хувиар, Азийнх 2.2 хувиар, Европын холбооных 1.6 хувиар тус тус буурсан байна.

Гангийн томоохон үйлдвэрлэгч улсуудын үйлдвэрлэл ч бүгд буурсан үзүүлэлттэй байна.

Хятадын үйлдвэрлэл 2.2 хувиар буурч 738.4 сая тонн, Японы үйлдвэрлэл 5 хувиар буурч 96.5 сая тонн, Өмнөд Солонгосын үйлдвэрлэл 2.9 хувиар буурч 63.8 сая тонн, Тайванийн үйлдвэрлэл 5.9 хувиар буурч 19.8 сая тонн, Бразилийн үйлдвэрлэл 1.9 хуиар буурч 30.8 сая тонн, ОХУ-ын үйлдвэрлэл 0.2 хувиар буурч 65.16 сая тонн болжээ. Ганцхан өсөлттэй орон байгаа нь Энэтхэг бөгөөд 2.8 хувиар өсч 82 сая тонн болсон байна.

Хэдий Хятадын гангийн үйлдвэрлэл буурсан ч гангийн экспорт нь 22 хувиар нэмэгдэж, 101.7 сая тонн болжээ.Хятадын Сангийн яамнаас ган үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оноос экспортын татварыг 25 хувиас 20 хувь болгож бууруулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *