Categories
гадаад мэдээ

Хятадын эдийн засаг арван жилийн дотор АНУ-ыг гүйцэх боломжтой гэж үзжээ

Лондон хотод төвтэй CEBR (Centre for Economics and Business Research) стратегийн судалгааны байгууллага Хятад улсыг 2028 он гэхэд эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж тооцоолжээ.

Тус байгууллагаас жил тутам гаргадаг уг тайланд дурдсанаар 2021-2025 онд Хятадын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 5.7 хувьтай байх бол 2026-2030 онуудад бага зэрэг удааширч, дунджаар жилд 4.5 хувийн өсөлттэй байх аж. Харин АНУ-ын эдийн засаг 2022-2024 онд жилд дунджаар 1.9 хувийн өсөлттэй байх бол 2024 оноос цааш жилийн 1.6 хувийн өсөлттэй байх тооцоо гарчээ.

Энэхүү нь өмнө тооцоолж байсан хугацаанаас таван жилээр урагшилсан тооцоолол бөгөөд үүний гол шалтгаан нь Сovid-19 цар тахал гэжээ. Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн уналт Хятад улсын талд сайнаар нөлөөлөхөөр байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *