Хятадад өчигдөр буюу пүрэв гаригийн өглөө нэгэн ноцтой осол гарч цахилгаан станцын А тавцанг янзалж байсан 74 ажилчин нас барсан байна. Ослын улмаас 69 хүн бэртэж гэмтжээ. Аврах ажиллагаанд 200 гаруй албан хаагчид үнэрч, аврагч ноход ч оролцож буй аж. ССТV-н дуранд бичигдсэнээр бөөн эрчилсэн металл овоо л харагдаж байгаа юм байна. Мэргэжлийн авран хайгчид нуранги доороос хүмүүсийг эрэх ажил үргэлжилж байгаа аж. Хятадын Ерөнхий сайд Ли Көцян “Бид хохирлыг аль болох хамгийн бага түвшинд байлгахаар ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
О.ӨНӨР