Categories
гадаад мэдээ

Хятадад 200 гаруй автомашин мөргөлдсөн осол гарчээ DNN.mn


Өчигдөр Хятадын төв бүсийн Зэньжоу хотод өтгөн манантай, үзэгдэх орчин муу байсны улмаас авто замын томоохон осол гарсныг тус улсын төв телевизийн суваг мэдээлжээ.

Зэньшин Хуанхэ гүүрэн дээр гарсан ослын үеэр 200 гаруй автомашин ар араасаа мөргөлдөж, нэг хүн амиа алдсан байна.

Орон нутгийн онцгой байдлын алба 11 гал сөнөөгч машин, 66 аврагчийг ослын газарт илгээж, автомашинд хавчуулагдсан зорчигчдыг аврах ажиллагаа явуулжээ.

Лхагва гарагийн өглөө тухайн бүс нутгийн олон хэсэгт үзэгдэх орчин 500 метрээр хязгаарлагдаж байсан ба осол гарах үед 200 метр хүрснийг цаг уурын алба мэдээлсэн байна.

Ослын улмаас Шар мөрний хоёр эргийг холбодог гүүрний хөдөлгөөнийг хаажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *