Categories
гадаад мэдээ

Хятад улс тойрог замд өөрийн сансрын станцтай болох эхний алхмаа хийлээ

Хятад улс Үндэсний сансрын станцынхаа үндсэн модулийг “Long March-5B” зөөгч пуужингаар тойрог замд гаргалаа. Энэ нь тус улс дэлхийн тойрог замд өөрийн станцтай болох эхний алхмаа хийж буй явдал юм.

“Tianhe” тойрог замын станц нь гурван модультай байх бөгөөд 2021-2022 онуудад 11 удаагийн хөөргөлтөөр бүх хэсгийг зөөн, угсарч дуусгахаар төлөвлөжээ.

Харин энэ удаа 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй, 22 тонн жинтэй үндсэн модулийг тээвэрлэж байгаа юм. Энэ нь одоогоор тус улсад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм.

Тойрог замын станцаа тойрог замд 340-450 км-ын өндөрт барихаар төлөвлөж байгаа ба энэ станц нь T хэлбэртэй байх аж. Станцын нийт жин 66 тонн бөгөөд лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх гэнэ.

Мөн сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой юм байна. Одоо ажиллаж буй 15 жилийн настай Олон улсын сансрын станцын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *