Categories
мэдээ эдийн-засаг

Хятад улс рублийн ханшийн уналтаас юанийг хамгаалах арга хэмжээ авчээ || DNN.mn

зураг

Украины хямралтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас Оросын рублийн ханш америк доллартой харьцуулахад 40 хувиар унаад байгаа.

Хятад улсын хувьд Оросын эзлэн түрэмгийллийг шууд буруутгахаас зайлсхийж, ямар нэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваагүй байна.

Харин Баасан гарагт Хятадын төрийн хяналтад байдаг гадаад валютын арилжааны систем рубльтэй холбоотой арга хэмжээ авчээ.

Тухайлбал юаньтай харьцах рублийн ханшийн нэг өдрийн доторх зөвшөөрөгдөх хэлбэлзлийг 5 хувиас 10 хувь болгож ахиулсан байна.

Үүнийг зах зээл судлаачид рублийн уналтаас юанийг хамгаалах арга хэмжээ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл юаньтай харьцах рублийн ханшийн уналтыг дэмжсэн гэсэн үг юм байна.

Баасан гарагт хэрэгжсэн энэхүү өөрчлөлтийг Хятадын гадаад валютын арилжааны платфромоос харахболомжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *