Эйнар Танген “Хятад Чат” нэвтрүүлгийн багийнхантай баримтат киноны зураг авалтын талаар санаа бодлоо хуваалцаж буй нь. 2021 оны 10 дугаар сарын 18-нд авсан зураг.(Синьхуа/Сюй Юнжэн)
Энэ намар би “Синьхуа” мэдээллийн агентлагийн харьяа Шинэ Хятадын судалгааны хүрээлэн болон тус агентлагаас эрхлэн явуулдаг “Хятад Чат” /China Chat/ ярилцлагын нэвтрүүлгийн урилгаар Хятадын хэд хэдэн газраар аялахдаа ардчилал, эрх чөлөө болон хүний эрхийн асуудлаарх хүмүүсийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй санаа бодлоо хуваалцсан юм.
Хятад улс эдийн засгаа хэрхэн хүчирхэгжүүлж, чинээлэг дундаж давхаргыг бий болгосон нь, төр засаг ба ард иргэд хоорондын харилцан ойлголцол хэрхэн бэхжиж буй зэргийг энэхүү аяллын явцад би өөрийн нүдээр харсан билээ.
Амь зуух төдий эдийн засагтай байсан Хятад улс өнөөгийн сонголттой, солонгорсон эдийн засгийг хэрхэн бий болгож чадсан, энэ нь тус улсын нийгмийн хөгжилд хэрхэн эерэг нөлөө үзүүлж буйг би энэ аяллын явцад олж харсан юм.
ОРШИЛ
Хятадын Коммунист Нам (ХКН) одоогоос 100 жилийн өмнө байгуулагдсан. Мао Зэдун даргын үед ХКН газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс буцаан авч, ард түмнээ нэгтгэж чадсан бол Дэн Сяопины үед Хятад улс өөрчлөлт, шинэчлэлийн замдаа орж, эдийн засгийн хувьд хосгүй дэвшилд хүрсэн юм.
Харин өдгөө Си Зиньпиний удирдлага дор Хятад улс орчин үеийн, тэнцвэртэй, тогтвортой, социалист улс орон болох аялалдаа гарч, сэргэн мандалтын дараагийн үе шат руу ороод байна.
Харвардын их сургуулиас 13 жилийн турш явуулсан нэгэн судалгааны тайланд дурдсанаар, Хятадын ард түмний 95 гаруй хувь нь төр засгийнхаа засаглалын чадавхыг өндрөөр үнэлж, талархалтай хандаж байна.
Харин америкчуудын ердөө 25 хувь нь л улсынхаа засгийн газрыг сайн ажиллаж, ард түмэндээ тус дэм болж байгаа гэж үздэг байна.
1.4 тэрбум хүн ам бүхий Хятад улсад сүүлийн 100 жилийн хугацаанд нам ба өөрчлөлт шинэчлэл гэсэн хоёр зүйл л огт хувирч өөрчлөгдөөгүй юм.
САНАЛ
Хятадын Хубэй мужийн Шажоу тосгоны оршин суугчдын хороог удирдах албан тушаалуудын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчидтэй Эйнар Танген (Зүүн гар талаас 2 дахь нь) ярилцаж буй нь. 2021 оны9 дүгээр сарын 26-нд авсан зураг. (Синьхуа/Сюй Юнжэн)
Хятадын талаарх мэдээ мэдээллүүдийгуншаад би бодит байдлыг өөрийн биеэр очиж үзэхийг хүсдэг байв. Тиймдээ ч Хятад дахь ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэж юу болох тухай баримтат киноны тайлбарлагчаар ажиллах санал ирэхэд нь би дуртайяа хүлээн авсан юм.
Олон улсын телевиз, радиогийн улс төр, эдийн засгийн тоймчийн хувьд надад ардчилал, эрх чөлөө болон хүний эрхийн асуудал нь чухал сэдэв юм. Улс төр, эдийн засаг, худалдаанаас эхлээд Шинжаан, Хонконг, Төвөд, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг бүх зүйлийн талаар өдөр бүр л Хятадын эсрэг яриа, мэдээ мэдээлэлтэй би таардаг. Дэлхийн хөгжингүй орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь ийм байр суурьтай байхад Хятадын ард иргэд төр засаг, өөрсдийн аж амьдрал, хүсэл эрмэлзэл, эрх, үүрэг, хуулийн талаар ямар бодолтойбайдгийг олж мэдэхийг би ихэд сонирхож байлаа.
Энэ аяллын явцад очсон газруудын заримд нь би 6-12 жилийн өмнө очиж байсан бөгөөд миний урьд нь очиж үзэж байсан газруудын байгаль орчин, хүрээлэн буй орчин болон нийгэмд асар их өөрчлөлт гарч, хөгжиж дэвшсэн нь илэрхий харагдаж байв.
Хүрээлэн буй орчны тухайд өмнө нь харж байсан үйлдвэрийн тоос тортогт дарагдсан, хуучирч муудсан, чанаргүй байшин барилгууд төрөл арилжсан мэтөөрчлөгдөн шинэчлэгдэж, эргэн тойрон тэр чигтээ ногоон байгууламжаар хүрээлэгджээ.
Нийгмийн тухайд надад хоёр том өөрчлөлт ажиглагдсан юм. Нэгдүгээрт, бидэнтэй ярилцсан хүмүүсийн хандлага бөгөөд хүсэл эрмэлзэл нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дундаж давхаргынхны хандлага, хүсэл тэмүүлэлтэй адил болсон байлаа. Тодруулбал, тэд үр хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлэх, амарч зугаалах, машин болон орон сууц худалдаж авах, хуримтлал үүсгэх, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, ахмад настнуудаа асран хамгаалах зэрэг сайн сайхан зүйлийг бодож, үүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөдөг болжээ.
Хоёрдугаарт, тус улс нийгмийн хөгжлийг орон нутаг бөгөөд үндэсний хэмжээний засаг захиргааны түвшинд өргөнөөр хөхиүлэн дэмждэг болсон байв.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадаар нэг бус удаа аялж, Хятадын хотуудын талаар, хятад хүмүүс хэрхэн ажилладаг талаар хоёр ч ном гаргасан миний хувьд тус улсын харьцангуй богино хугацааны хурдацтай өөрчлөлт болон ард иргэдийнх нь сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл хэрхэн өөрчлөгдсөнийг харахад үнэхээр гайхан бахархаж байлаа.
Гэхдээ амь зуух хэрэгцээгээ хангах төдий нийгмээс сонголттой, чинээлэг дундаж давхарга бүхий нийгэм рүү шилжих шилжилтийг хөхиүлэн дэмжихэд орон нутгийн засаг захиргаанууд идэвхтэй оролцдог болсон нь сүүлийн үед Хятадад очоогүй хүмүүсийг хамгийн их гайхашруулах, магадгүй тэдний санаанд багтамгүй өөрчлөлтүүдийн нэг байлаа.
АЯЛАЛ
Эйнар Танген Хятадын Жэзян мужийн Аньжи хошуунд баримтат кино хийх үеэр “Синьхуа” агентлагийн сэтгүүлч Мяо Сяозюань, Америкийн эдийн засагч Дэвид Блэйр нарын хамт цайны тариалангийн талбайд очсон нь. 2021 оны 8 дугаар сарын 27-нд авсан зураг. (Синьхуа/Сюй Юнжэн)
Бид төрөх эмнэлгийн тасагт дөнгөж амаржсан нэгэн эх болон нярайтай уулзахаар сурвалжилгын төлөвлөгөөндөө тусгасан байсан ч тэд биднийг ирэхийн өмнөх өдөр эмнэлгээс гарчихсан байв. Тиймээс ярилцлага өгөөд зогсохгүй гэртээ зочлохыг зөвшөөрсөн өөр нэгэн шинэхэн ээжийг эмнэлгийн ажилтнууд бидэнд олж өгсөн юм.
Биднийг гэртээ урьсан хосынх хоёр хүүтэй бөгөөд охинтой болохыг ихэд мөрөөддөг байжээ. Тэд хоёулаа улирлын чанартай ажил эрхэлдэг бөгөөд эрэгтэйн эцэг эхтэй амьдардаг байв. Саяхан шинээр ашиглалтад орсон эмнэлэгт бүсгүй 320 юань буюу 50 ам.доллар төлөн амаржжээ.
Ач охинтой болсонтой баярлаж, бахадсанөвөөгийн царайнд тодорсон инээмсэглэл бөгөөд даруу төрх, бяцхан дүүгээ гайхан харж байсан хоёр ахынцарай одоо ч миний нүдэнд харагдаж байна.
Айдас хүйдэст автсан газрууд, тэнд эмэгтэйчүүд нь үр хөндүүлэхээс өөр аргагүйд хүрдэг, охин хүүхэдтэй болохыг хүсдэггүй, “хорих лагериудад” хүмүүсийг цоожилж, тамлан зовоож, амь насныг нь хөнөөдөг гэх ярианууд ор үндэслэлгүй худал яриа, цуурхал болохыг энэ мэтчилэн биөөрийннүдээр харсан юм.
Бидэнэайлд хоёр удаа буюу орой болон өдрийн цагаар очсон юм. Эхний удаад шинэ хүндээ уйгураар “Бэлэг” хэмээх утгатай нэр хайрлаж, гэр бүлээрээ баяр хөөрөө тэмдэглэж байхад нь очсон билээ.
Бид Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы хот, суурин газруудад өөр олон арга хэмжээнд очсон бөгөөд оршин суугчид нь бүгд л адил зүйлийн тухай буюу аж амьдрал, ажил хөдөлмөр, тоглож наадах, чинээлэг дундаж давхаргыг цогцлоох мөрөөдөлдөө хүрэх тухай ярьцгааж байв.
Хүн амынх нь 80 хувь уйгурчуудаас бүрдсэн Кашгар хотоор 20 цаг аялахдаа би айдаст автсан бус замын хажууд баяр хөөртэйгөөр тоглож буй хүүхэд багачууд, аж амьдралаа илүү сайжруулах, түүнийхээ төлөө шаргуу ажиллах хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүс бүхий жирийн л нэгэн нийгмийг олж харсан юм. Энд би зөвхөн Кашгар хот, Шинжааны тухай бус, харин Хятад улс даяарх нийтлэг дүр төрхийг дүрсэллээ.
Геополитикийн өрсөлдөгчийнх нь хувьд Хятадыг жигшүүлж, ололт амжилтыг нь дарахын тулд гаргасан хоосон яриа, цуурхлыг би энэ аяллын явцад үзэж харсан бүхнээрээ бүрэн залруулж чадахгүй боловч Хятадын талаарх өрөөсгөл бодол, ойлголтыг жаахан ч болтугай өөрчилж чадна гэж найдаж байна. Өрөөсгөл ойлголтоо дэмжихийн тулд бус үнэн бодит байдлыг үзэж харахын тулд КОВИД-19 цар тахал дарагдсаны дараа олон хүн Шинжаан руу аялна гэдэгт би найдаж байна.
Кашгарын хамгийн том сүмийн имам “түүний аав буюу тус сүмийн өмнөх имамыг 2014 онд сүмийнх нь арын хаалганы гадна талд гурван террорист этгээд зэрлэгээр хөнөөсөн” талаар ч бидэнд ярьж өгсөн юм.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд яван шинэ ур чадвар эзэмшиж, хятад хэл сурсан нэгэн залуугаас, дараа нь нэгэн эмэгтэйгээс бид мөн ярилцлага авсан юм.
Энэ залуу эхнэрээ ажлаасаа гарч, гивлүүрзүүж, гэртээ байхыг шаардсанаар гэр бүлийнх нь харилцаа таарамжгүй болж байжээ. Бодлогогүй шаардлага тавьж байснаа ухаарсан залуу сургалтын төвд явж, мэргэжил эзэмшсэнээрэхнэртэйгээхарилцаагаа сэргээж, аж амьдралаа сайжруулж, аз жаргалтай амьдардаг болжээ.
Харин дээр дурдсан бүсгүйн хувьд аав нь нас барсны дараа гэр бүлийхнийхээ ятгалгаар аж амьдралаа сайжруулах гэж сургалтын төвд явж эхэлжээ. Лалын шашны Шариатын хуулийг даган ажлаасаа гарахгүй бол аав чинь тамд очих болно гэж түүнийг хэн нэгэн нь сэнхрүүлснээр тэрбээр цэцэрлэгийн багшийн ажлаасаа гарч байжээ. Харин тус сургалтын төв түүний жүжиглэх авьяасыг нээснээр тэрбээр эртний Кашгар хотод жуулчдыг угтан авдаг өдөр тутмын шоуны од болсон байна. Сургалтын төвд явсныхаа дараа тэрбээр гэрлэжээ. Энэ эмэгтэй өнгөрсөн амьдралынхаа талаар ярихад өөр хүний тухай ярьж буй мэт сэтгэгдэл надад төрж байлаа. Гэхдээ ном бус нийтлэл бичих гэж буй учир ярилцлагад орсон хүмүүсийнхээ туулсан амьдрал, очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй бичих боломж надад алга. Харин нэг л зүйлийг баттайхэлэхэд Шинжааны тухай дэлхий даяар тархсан худал ташаа мэдээлэлтэй төстэй зүйл надад огт ажиглагдаагүй юм.
Шинжаан Уйгурын ӨЗО-д аж үйлдвэрүүд байгуулж, хөрөнгө оруулалт татаж, ажиллах хүчин бүрдүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулжээ. Энэ нь нэг ч хүн үлдээхгүйгээр ядууралтай тэмцэнэ, ингэхийн тулд ард иргэдээ ажлын байраар хангана гэсэн Хятадын төв засгийн газрын бодлоготой шууд уялдаж буй юм.
Шинжаанд гаргаж буй хүчин чармайлт нь түр зуурын шийдэл бус, харин ядуурлаас ангижруулах, нийгмийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн хурдацтай хөгжлийн замд оруулах, КОВИД-19 цар тахалтай тэмцэх зэрэг асуудлуудыг үндсээр нь шийдвэрлэхэд чиглэгдэж байна.
Гэхдээ энэ аялал нь зөвхөн Шинжаантай холбоотой байсангүй, бид Төвөдийн ӨЗО-оор бас явсан юм. Төвөдөөр хийсэн аяллын хэсэг бүрд жирийн иргэд, бизнес эрхлэгчид болон орон нутгийн удирдагчидтай ярилцсан. Аяллын явцад бид орон нутгийн сонгуулийг ажиглаж, ажлын ярилцлагыг харж, орон нутгийн засаг захиргаа нь иргэддээ үйлчлэх шинэ бөгөөд илүү үр дүнтэй шийдлүүдийг хэрхэн боловсруулж, нутгийн онцлогтой баяр наадмыг зохион байгуулахад иргэд нь хэрхэн оролцож буй зэргийг харсан юм. Бид эдгээр арга хэмжээнд оролцсон нутгийн иргэд болон гадаадын иргэдээс ярилцлага авсан.
Гадаад хүмүүсийг эдгээр арга хэмжээнд оролцохыг зөвшөөрч, хуулийн төсөл боловсруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийнхээсанаа бодлыг сонсож байгааг хараад эхэндээ маш их гайхаж байснаа гадаадын иргэд илэрхийлж байсан юм.
Бидэнд яриа өгсөн хүмүүсийн бараг 50 хувь нь санамсаргүй байдлаар сонгогдсон хүмүүс байв.
Амьдрал ямар байна? Орон нутгийн удирдагчид чинь сайн ажиллаж байна уу? Төв засгийн газрын удирдагчдаа таних уу? гэх мэт асуултыг бид асуугаад, хүмүүсийн хариултад үндэслэн дараагийн асуултуудаа асуулаа.
Хятад улсын иргэд улс төрийн асуудалд бус бодит амьдрал, эдийн засгийн боломж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, гэр бүлдээ илүү анхаарал хандуулж буйг бид эндээс олж харсан юм. Мөн Хятад улсын иргэд эх орон болоод төр засгаараа машид бахархдаг нь ярилцлага бүрээс ажиглагдаж байлаа.
Бид Хятадын хаана ч очсон тухайн газрын удирдагчид гадны шүүмжлэлд үгээрээ хариу үйлдэл үзүүлэхээсээ илүүтэйгээр үйлдлээрээ буюу хийж буй ажил хөдөлмөрөөрөө хариулт өгөхийг эрмэлзэж байв. Орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг ажиглаж, дараа нь иргэд өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг нууц санал асуулгаар сонгож буйг бид харсан юм.
Мөн бид тосгоны удирдах зөвлөлийн дөрвөн албан тушаалын төлөө өрсөлдөж буй таван нэр дэвшигчтэй ярилцлаа. Тэдний хэн нь ч сонгуулийн амлалт өгч, бусад руугаа дайрч давшилсангүй, харин юу хийсэн, цаашид юу хийхийг хүсэж эрмэлзэж буйгаа ярьж байв. Дараа нь бид тосгоноор явахдаа замд таарсан хүмүүсээс эдгээр нэр дэвшигчийг таньдаг уу гэж асуухад бүгд “тийм ээ” гэж хариулж байсан юм. Эдгээр хүнийг яагаад нэр дэвшигчээр сонгосныг бид асуухад тосгоны оршин суугчид “Иргэд тэднийг хэн болохыг нь сайн мэднэ. Тэдэнд тосгоноо хөгжүүлж, оршин суугчдад туслах хүсэл эрмэлзэл, чадавх бий гэдэгт бид итгэдэг” гэж хариулсан юм. Тэнд сонгуулийн сурталчилгааны ямар ч самбар, зурагт хуудас байхгүй байгааг ажиглаад хүмүүсээс асуухад “Хэрвээ бид сонгуульд өрсөлдөж буй хүмүүс болон тэдний зан аашийг мэдэхгүй бол тэдний төлөө саналаа өгөхгүй. Тиймээс тиймэрхүү юмнууд байршуулах ямар ч хэрэггүй. Тэд бол ажил хөдөлмөрөөрөө бидэнд хэдийн танигдсан хүмүүс” гэж байв.
ДҮГНЭЛТ
Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы Инин хотын захад орших гэртээ шинэ хүнээ угтан авсан гэр бүлийн гишүүдтэй Эйнар Танген ярилцаж буй нь. 2021 оны 9 дүгээр сарын 20-нд авсан зураг.(Синьхуа/Сюй Юнжэн)
Засгийн газрынх нь үндсэн чиг үүрэг юу юм бэ, ард түмэнтэйгээ хэрхэн харилцдаг юм бэ? гэсэн асуулт энэ аяллын явцад миний толгойд орж ирж байлаа.
Орчин үеийн Хятад улс өөр өөр үзэл санаа болон засаглалын хэлбэрийг сайн ашиглаж чадсан нь АНУ болон бусад либерал ардчилсан капиталист улс орны гайхашралыг төрүүлж байна.
Хятад улс үзэл сурталгүй авирлаж, ямар нэгэн байдлаар дайн өдөөж, өөрийн үнэт зүйлс болон тогтолцоогоо бусад улс оронд шахахыг оролдоогүй боловч Хятадын ололт амжилт өөрсдийнх нь нөлөө, ноёрхолд аюул учруулна гэж бодох улс орон цөөнгүй байна. Харин Хятад улс ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж, улс орноо илүү хөгжүүлэх, өөрт нь “заналхийлж буй” хүчнүүдээс өөрийгөө хамгаалахад л анхаарлаа хандуулж байна.
Нэг намын тогтолцоо нь эрх чөлөө, хүний эрхэд аюул заналхийлж, засгийн газраа иргэд өөрсдийн хүсэл зоригоор өөрчлөн шинэчлэхэд саад болж байна гэсэн өрөөсгөл хандлага байна. Хэрэв засгийн газраа өөрчлөх чадвар нь шийдэл юм бол орчин үеийн ардчилсан нийгэмд ямар ч асуудал гарахгүй гэж би хэлмээр байна. Муу засгийн газруудыг солиход бус харин илүү хариуцлагатай засаглалыг бий болгоход асуудлын гол нь оршиж байна. Өөрөөр хэлбэл, ХКН хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж, асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэснээр засаглах эрхээ хадгалж чадаж байна гэж би үзэж байна.
Эдийн засгийн өсөлтөө хэрхэн хөхиүлэн дэмжиж, дэлхийн санхүүгийн хямрал болон КОВИД-19 цар тахлыг хэрхэн даван туулж буйг, хамгийн гол нь хариуцлагатай бөгөөд хууль ёсонд нийцсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ард түмнийхээ итгэлийг хэрхэн олж авч болохыг Хятад улс дэлхий дахинд нэг бус удаа нотлон харууллаа.
Эрх чөлөө болон хүний эрхийн тухайд хэлэхэд, хэрвээ та гэр орон, ажлын байр, сургуулийн орчин болон гудамж талбайд байхдаа айдас хүйдэстэй байдаг буюу танд хамгаалалт хэрэгтэй байгаа бол таны байгаа газарт эрх чөлөө алга гэсэн үг.
Ямар ч улс орны төр засгийн нэн тэргүүний үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах явдал юм. Ардчилсан өндөр хөгжилтэй гэх орнуудын дийлэнх нь нэн тэргүүний энэ шалгууртаа өөрсдөө бүдэрчихсэн байдаг нь хамгийн хачирхалтай.
Хэрвээ орохорон, идэх хоол, уух усгүй бол тухайн газарт хүний үндсэн эрх зөрчигдөж байна гэсэн үг. Хэрвээ таны амьдарч буй газар цэвэр, бохир усны шугам сүлжээ, эрчим хүч, хууль сахиулах, хүний амь нас ба эд хөрөнгийг хамгаалах, харилцаа холбоо, тээвэр, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоогүй, хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших нөхцөлгүй, хөгжиж дэвших боломж хязгаарлагдмал бол тэнд хүний нийтлэг эрх ашиг зөрчигдөж байна гэсэн үг.
Дэлхийн динамик өөрчлөлтийн үед хүмүүсийн дийлэнх олонх нь эрх чөлөө, хувь хүний ба нийтийн эрх ашгийгхамгаалах арга замуудыг тууштай дагаж мөрдөхгүй бол юу ч сайжрахгүй.
Миний аялал Хятад улсын багахан хэсгийг хамарсан боловч тус улс цаашид илүү их амжилтад хүрэхээр буйг би энэ аяллын явцад олж харсан юм.
Өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай тохиолдолд ХКН төлөвлөж, хэрэгжүүлэх, ард түмнийхээ итгэлийг дааж, тэдний эрх чөлөө, хувь хүний ба нийтлэг эрхийг хамгаалахын төлөө хэзээд хүчин зүтгэхэд бэлэн байна.
(Энэхүү нийтлэлийг Америкийн улс төр, эдийн засгийн тоймч Эйнар Танген бичив. Тэрбээр “Хятад орноор: Нээлтийн аялал” хэмээх “Синьхуа” агентлагийн баримтат кинонд зочноор уригдан ажилласныхаа дараа үүнийг бичсэн юм.)