Categories
гадаад мэдээ

Хятад, Тайванийн дипломатчид гар зөрүүлжээ

Уг хэрэг аравдугаар сарын 8-нд Фижи улсын нийслэл Сувад гарчээ. Тус хотноо байрлах Grand Pacific зочид буудалд Тайванийн үндэсний баярт зориулсан арга хэмжээ болсон байна. Ёслолын арга хэмжээнд Фижи улсын сайдууд, гадаадын дипломатчид, Фижи дэх хятад үндэстнүүдийн төлөөлөл гээд олон зочин төлөөлөгч байлцжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ үеэр Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр дотогш нэвтрэн орж, зураг авч эхэлсэн. Тэдний энэхүү үйлдлийг зогсоох гэсэн Тайванийн төлөөлөгч маргаан үүсгэснээр харилцан гар зөрүүлсэн гэнэ. Хэргийн газарт цагдаа нар очсон ч дипломатчдын халдашгүй эрхтэйн улмаас саатуулж чадаагүй байна.

Хятадын тал “Тайванийн худалдааны төлөөлөгчийн газар “үндэсний баяр” хэмээх арга хэмжээг зохион байгуулж, “хуурамч улс”-ын далбааг нийтэд үзүүлсэн нь “Нэг Хятад” бодлогыг зөрчсөн хэрэг боллоо” гээд Фижи улсын Засгийн газарт хэргийг шалгахыг уриалсан байна. Харин Тайванийн тал Хятадын Элчин сайдын яамны ажилтнуудын ёс зүйгүй авирласан нь соёлжсон нийгмийн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болсонд харамсаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *