Синьхуа
агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Благовещенск болон Хятадын Хэйхэ хотуудыг
холбосон дүүжин гүүрийг өчигдөр Амар мөрний дээгүүр барьж эхэлжээ.
Энэхүү
гүүр нь 120 сая ам.доллараар баригдах аж. Уг гүүр нь нэг километр үргэлжлэх
бөгөөд хүмүүс 20 минут яваад л хил давах боломжтой болох юм. 20 гаруй жил
яригдаж байсан уг төсөлд 2014 онд хоёр тал тохиролцоонд хүрчээ.
Үүнээс
хойш санхүүжилтийн талаар хоёр жил хэртэй ийнхүү ярилцсаар иржээ. Гүүрийг барьж
дууссаны дараа төмөр замын гүүртэй мөн холбох аж. Одоогоор машинаар 3500
километр явж байж хил давах боломжтой юм. Энэхүү гүүрийг 2019 онд ашиглалтанд
оруулахаар төлөвлөж байгаа аж.