Categories
мэдээ нийгэм

Хятад Орос улсыг холбосон гүүрэн төмөр зам барина

БНХАУ, ОХУ-ыг холбох гүүрэн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулах аж.

Олон улсын анхаарлыг татаж буй уг гүүрэн төмөр замыг Оросын Амар мөрөн дээгүүр тавьж, Хятадын Тунцзян хотыг ОХУ-ын Нижнеленинсктэй усан замаар холбох ажээ.

Энэхүү гүүр нь 2215 метрийн урттай бөгөөд жилдээ 21 сая тонн ачааг дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай байх гэнэ. Мөн гүүрний 1900 км нь Хятад улсын нутаг дэвсгэрт байрших юм.

Гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлжээ. Харин Оросын талын барих 315 метрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сардаа багтаан эхлүүлэх тухай ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна.

Хоёр тал бүтээн байгуулалтын ажлаа 2016 оны хавар гэхэд дуусгана хэмээн мэдэгдсэн аж.

ОХУ болон БНХАУ-ын усан хилийн боомтоор их хэмжээний тээвэрлэлт хийгддэг ч цаг агаарын таагүй нөхцлөөс үүдэн тээвэрлэлт удаашрах, саатах зэрэг асуудлууд тулгардаг байсан байна. Харин ирэх онд уг гүүрэн төмөр зам ашиглалтад орсноор дээрх асуудлуудыг бүрэн мөсөн шийднэ гэжээ.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *