Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын үндэстэн болон шашны асуудал хариуцсан хорооны дарга Чу Вэй Цюнь мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ Далай ламын нөлөө Түвдэд төдийгүй хилийн чанадад багасах болсныг онцлов. Буддын шашны тэргүүн өөрийнх нь дараагийн дүр тодрохойгүй хэмээн хэлснийг буруутгасан байна.Энэ нь сүсэгтэн олноосоо урвасан хэрэг гэж шүүмжлэв. Дээрхийн гэгээнтний нэр хүнд Түвдэд унасны баталгаа болгон нэг жишээг дурдсаныг сонирхуулъя. Юу гэхээр Түвдэд хүмүүс өөрийгөө шатаах явдал жил ирэх тусам багасч байгаа аж. Үүнээс үүдэн Далай ламын нэр хүнд гадаадад ч унасан гэжээ.
Ю.Дэлгэр