АНУ-ын түргэн хоол үйлдвэрлэгч “McDonalds”, “KFC”, “Pizza Hut” нарын хамтарсан “Yum Brands” компани Хятад дахь үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчжээ. Тус байгууллагын Шанхай дахь салбарт муудсан махаар үйлчилж, хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн нь шалгалтаар илэрсэн байна. “Yum Brands”-ийн хүнсний түүхий эд худалдан авдаг “OSI Group” үнэр орсон мах нийлүүлснээс болжээ. Шалгалтаар тус байгууллага нь махандаа үнэр оруулахаас сэргийлсэн химийн бодис хийдэг байсныг тогтоосон байна. “OSI Group” нь дэлхий даяар 50 гаруй үйлдвэртэй аж. Хоёр жилийн өмнө тус компанийн ашиг таван тэрбум ам.доллар байжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР