Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2,678.0 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ ЗАМЫНХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЭХ
БОЛОН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН ТЕЛЕКАМЕР
СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил |
Хугацаа |
2015 онд санхүүжих |
I |
Авто замын хяналтын телекамер суурилуулах |
878,0 |
|
I.1 |
Залуучуудын өргөн чөлөө, Их сургуулийн гудамжны уулзвар |
2015 |
100,0 |
I.2 |
Их тойруу, Сүхбаатарын гудамжны уулзвар |
2015 |
100,0 |
I.3 |
Яармагийн гүүрний урд уулзвар |
2015 |
110,0 |
I.4 |
Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд уулзвар |
2015 |
102,0 |
I.5 |
Буянт-Ухаа цогцолборын хойд тойрог |
2015 |
136,0 |
I.6 |
Офицеруудын ордоны урд тойрог |
2015 |
118,0 |
I.7 |
Төмөр замын вокзалын хойд уулзвар |
2015 |
100,0 |
I.8 |
Чингэлтэй өргөн чөлөө Хайлаастын уулзвар |
2015 |
112,0 |
II |
Авто замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх камер суурилуулах |
1800,0 |
|
II.1 |
Вива сити хотхоны урд зам дагуу /хоёр чиглэлд/ |
2015 |
600,0 |
II.2 |
Баянхошуу, Хувьсгалын зам дагуу /хоёр чиглэлд/ |
2015 |
600,0 |
II.3 |
3,4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөнд /хоёр чиглэлд/ |
2015 |
600,0 |
ДҮН |
2678,0 |