Нийслэлийн 376 жилийн ойг угтаж “Их хотын хямдрал-376” худалдаа энэ сарын 29-ний өдөр Чингисийн талбайд болно.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдах хямдралтай худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүндээ 10-70 хувь хүртэл хямдруулж оролцох юм.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл, ноос ноолуур, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээрээ хямдралтай худалдаанд оролцох боломж нь нээлттэй гэдгийг НЗАА-наас мэдээлсэн.