Categories
мэдээ цаг-үе

Хөзрийн хатан Н.Доржмаа: Олон түмэндээ туслах цаг нь болсон


Хөзрийн хатан Н.Доржмаатай уулзаж ярилцлаа


-Таны ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ гэсэн асуултаар ярилцлага эхлэх үү

-Би чинь олон түмэнд үйлчилэхээс гадна ээж гэдэг мундаг том албатай. Өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэхээс эхэлнэдээ. Их үдээс эхлээд үдшийн бүрий болтол хүнээ хүлээн авдаг. Хүн ихтэй байдаг. Зан үйлээ шөнийн 1-5 цагийн хооронд хийдэг.

-Өөрөөрөө хэзээ хамгийн их бахархав?

-Заримдаа халгамаар үе зөндөө байдаг. Би хүн үзэж байгаад богино хугацаанд хэсэг завсарласан. Үүний дараа дахин эхний хэдэнхүнийг үзээд тэр хүмүүсээс үнэхээр чин сэтгэлийн талар­халын үг харамгүй сонссон. Яг тэр үед л би “За би олон түмэндээ өөрийн чадвараа хүргэх цаг нь болжээ” гэж өөртөө бат итгэлтэй хэлсэн. Тэр цагаас тасралтгүй ажил­лаж байгаа.

-Өнгөрсөн амьдралдаа харамсах үе байдаг уу?

-Байлгүй яахав. Эргээд бодоход харамсдаг үе бии бии. Ээжийгээ гомдоосон ээждээ хэлсэн хатуу үг, миний төлөө хэлсэн үг унагасан нулимс болгоныг бодохоор үнэхээр маш их харамсдаг.

Ээжийгээ гомдоочих вий дээ гэхээс үнэн голоосоо айдаг. Хүний амьдралын жар­гал зовлонг би тойроогүй. Амьдралын янз бүрийн нуга­чаанд миний ээж миний тулж түших багана, надад зөвлөгч найз минь байсан. Би ээждээ маш их хайртай. Харин энэ үгээ тэр болгон хэлээд байхгүй юм даа.

-Танд өөр авьяас бий юу?

-Би зураг зурах, уран баримал хийх дуртай. Сүүлийн үед гэрэл зураг их сонирхдог болоод байгаа.

-Таны энэ чанар удам дамжсан гэж нэг ярилц­лага­даа хэлсэн байсан?

-Би ээжийнхээ талаасаа илүү их мэдээлэл өндөртэй хүн. Манай ээжийн удамд “Хүнхэр Лхүндэв” гэж богдоор тодорч байсан хүн байсан. Тэр хүн надад Доржмаа гэдэг нэрийг хайрласан. “Очирийн эх” буюу “Хатуу” эх гэсэн утгатай. Эхэндээ нэрнийхээ утгыг ойлгодоггүй байлаа. Сүүлд “Очир эрдэний эх” тү­мэнд үйлчлэх хувьтай гэдгээ ойлгосон. Ийм болохоор л би өөрөө өөртөө итгэлтэй байдаг.

-Таны өвөө олонд нэртэй сэтгүүлч байсан гэдэг.

-Миний өвөө Цогийн Түдэв гэж хүн байсан. Өвөө минь “Үнэн” сонин, “Монцамэ” агент­лаг гээд Монголын сэт­гүүл зүйн салбарт насаараа ажилласан сэтгүүлч хүн бай­сан. Өглөө босоод л бичгийн машиндээр суучихдаг, үг цөө­тэй, хүүхдүүд биднийг их эрх­лүүлдэг хүн байсан юм.

Эмээ маань Гадаад Харил­цааны Яаманд олон жил бо­лов­­сон хүчин ажил хийсэн, “Хүндэт дипломат”-чийг 84 на­сандаа авсан Нямжав гэдэг хүн байсан. Эмээ минь ажилдаа чадамгай шаардлага өндөртэй, хатуу тухайн үе­дээ их ганган цэмцгэр хүн байсан. Эмээгийн маань цэвэр цэмцгэр, эмх цэгц, төгс үйлдэл, юмыг сэтгэлээсээ хийдэг тэр чанаруудыг одоо болтол амьд­рал дээр хэрэгжүүлэх гээд хичээж л явна.

Ийм сайхан хүмүүсийн үр удам болохоор тэднээрээ их бахархаж, сэвтүүлэхгүй юмсан гэж боддог.

-Далдертөнцтэйхарьцах, үүгээрээ дамжуулан зөн бил­гийн мэдрэмжтэй байна гэдэг…

-Ийм мэдрэмжтэй байх нь ямар ч байсан энгийн хүн шиг амьдрах боломжгүй. Нэг талаас бо­лох гэж буй муу юмыг урьд­чилан мэдрээд сэрэмжилж түүнээс хамгаалах боломж байдаг, нөгөө талаас энэ хүнд ийм юм болохгүй байна гэдгийг мэдчихээд тусалж чадахгүй байх нь нэг юмны хоёр тал. Өөрөөр хэлбэл давуу талаа давсан сул тал бол энэ.

-Таныг хүмүүс хөзрийн хатангэдэг. Хөзөртэйнө­хөр­­лөөд хэр удаж байна, ер нь яагаад хөзөр гэж. Өөрт чинь хэдэн төрлийн хөзөр байдаг вэ?

-Өөрийгөө мэдэрч эхлэх­дээ л хөзөртэй нөхөрлөж эхэлсэн гэхээр нэлээд удаж байгаа юм байна. Эргэлзсэн, тээнэгэлзсэн үед миний со­ригч бас шалгагч бататгагч болж байдаг. Зөн билгийн тал дээр хөзөр миний баруун гар, туслагч.Энгийн хөзрөөс эхлээд нэлээд олон төрлийн хөзрийн цуглуулга байгаа. Хөзрийн хатан нэрийг олон түмэн минь надад хайрласан болохоор энэ нэрэндээ хайр­тай. Фэйсбүүк хаяг минь ч ХӨЗРИЙН ХАТАН нэртэй.

-Бүхий л сургаальд сайн сайхныг гэдэг. Мэдсээр байж хүн алддаг, эсвэл санам­саргүй алдаа гаргадаг …

-Хүн амьдарч байх хуга­цаанд сая сая үйл хийнэ. Сайн муу сайхан муухай бодол, үг хэл, үйлдэл болон хүнээс гардаг. Болж өгвөл хайрла, энэр, уучил. Мэдээж амьдралд хүн алддаг алдаагаа л ухаарах гэж хүн амьдардаг гэж боддог. Нэгэнт хийсэн алдаа, үйлийн үрийг яах вэ гэсэн асуулт гарна. Хамгийн энгийн зүйл уучлал өршөөл эр. Хэнээсгэж үү. Өөрийн өвөг дээдсээс чин сэтгэлээсээ гуйсан уучлал, өршөөл бидний замыг засч ариусгаж байдаг.

-Хүн чанарын тухайд.

-Бүх хүмүүсийг хэлээгүй шүү. Ажиглаад байхад хүн чанар, хүн байх нь хайрлах нинжин сэтгэл, энэрэх, ни­гүүлсэх, уучлах юм шиг бай­гаа юм. Аливаа юм хоёр талтай шүү дээ. Би юу хэлэх гээд байна гэхээр ямар ч зүйл өөрийн хэм хэмжээтэй. Энгийнээр бол идэх уух, өмсөж зүүх, цаашлаад жаргал зовлон, цаг хугацаа ер бүх зүйл.

-Хүний амьдралын жар­гал зовлонгийн тухайд юу хэлмээр байна?

-Миний бодлоор амар амгалан газар жаргал оршин тогтнож байдаг гэж боддог. Тайван амгалан, хэрүүл уруулгүй, хоолгүй байсан ч жаргалтай элэг бүтэн, эрүүл амьдрахыг хэлдэг байх. Зовлон гэдэг нь хүний бие сэтгэлийн сорил гэж ойлгодог.

-Хэцүү байдал тохиох гээд байгааг өөрт нь шууд хэлэх үгүй мөн хэцүү еэ?

-Хүнийг үгээр алж, үгээр амилуулж болдог гэдэг. Муу зүйлийг шууд хэлэх хэцүү хэлэхгүй байх бүүр хэцүү. Ер нь хүн үзмэрчээс сайхан зүйл сонсох гэж л ирдэг. Төлөгт буусан сайхан мэдээг хэлэхэд хүн яаж сэргэж байгааг харах сайхан. Бас үнэхээр хэлэхгүй бол болохгүй, анхааруулахгүй бол болохгүй зүйлийг хэлэхэд хүн нүдэн дээр унтардаг. Яг энэ тохиолдол буцаагаад сэргээгээд гаргадаг.

-Зурсан зураг, төрсөн төөр­­гийг өөрчилж болдог болов уу?

-Мэдээж төрсөн өдрийн төөрөг байлгүй яахав. Гэхдээ хүнийамьдралөөрийнх нь гарт байдаг. Ер нь бол өөрөө ямар сонголт хийхээс шалт­гаална. Ажил мэргэжил, хань ижил гэх мэт.

-Өнөө үед удмын мэ­дээл­лийн сан гэж зөнч төлөгчид их ярих болж. Энэ тухайн хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүнийгөвөг дээдэснь харж хамгаалж байдаг. Дээд өвгийн гаралудмын мэдээл­лийг хэлээд байгаа юм. Өвөг дээдсээ шүт. Удмаас ирсэн үйлийн үрийг саармагжуулж болох ч тэр хүнээс мултраад доод үе рүүгээ шилжинэ. Ингэхийн хэрэг байна уу. Болж өгвөл өөрт ирсэн хатуу хөтүүг үүрээд гарах л хэрэгтэй.

-Хүмүүс танд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Гэрбүл,мөнгө, ажил төрөл, карьер, виз, архи гээд хүний л амьдрал болсон хойно олон янзын асуудлаар ирдэг. Гэр бүлийн асуудлаар их ханддаг. Нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ ихээхэн алдагдсан нь ирж буй хүмүүсээс илт ажиглагддаг. Гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн хариуцлага, хууран мэхлэлт их болсон. Гэхдээ энэ нийгэм бүхэлдээ гэсэн үг биш.

-Зан үйлийн төрлөөс алинднь илүү дадсан байдаг вэ?

-Мэдээж аливаа асуудал болгон өөрийн зан үйлтэй. Хэрэглэгдэх зүйлс нь ч өөр өөр. Амьдралын олон нуга­чаанд төөрч будилсан ханийг л хамгийн сайн дууддаг юм байна.

-Мөнгөний хүрдийг нээх, мөнгөтэй хэрхэн харьцах ётой вэ?

-Эрт дээр үеэс мөнгө ч бай эд хөрөнгө ч бай юм болгоны дээжийг авдрандаа хийдэг байсан. Эд болгоныхоо дээжийг хийдэг савтай байвал савны чинь ёроол онгойдоггүй, ёроол нь хоосордоггүй. Яагаад гэвэл таны авдаран дотор таны хөдөлмөр, хөлс, хүчний тань дээж нь байгаа учраас та хоосрол гэдэг зүйлийг мэдрэхгүй сэтгэл амар явдаг.Юу ч хийгээгүйхов хоосон хүнд ямар ч хүн яаж ч даллаад мөнгө дуудаж чадахгүй. Өөрөө хөрөнгөө олж хадгалаад сурахын цагт мөнгө дуудахын шаардлагагүй.

-Тагэрийнсөрөг энер­гийг хэрхэн арилгах талаар уншигчдад зөвлөөч?

-Гэрийн энерги цэвэрлэнэ гэдэг тэр гэрт байгаа бүх хүний энергийг хамт цэвэрлэх хэрэгтэй. Юуны түрүүнд гэ­рээ маш сайн цэвэрлээрэй, ялангуяа гэрийн булан тохойг. Дараа нь гаднаас цэвэр агаар оруулна. Мөн гэрийнхээ бүх буланг битүүл. Гэрийн онгор­хой булангаар л болох бүтэх­гүй зүйлс ирж цугладаг гэдэг. Шингэний Spray саванд архи хийгээд “Энэ гэр оронд бай­гаа бүх муу муухай зүйлсийг зайлуулж өгөөч ээ” гэж шив­шээдбулан болгоноо цэвэрлэж болно.

-Гадны сөрөг энергээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ,

-Бие хүний хувьд өөрийгөө ямарнэгзүйл сэвтлээ гэж үзвэл сүүгээр өөрийгөө ариу­лаарай. Ингэхдээ бүлээн сүү эсвэл архиар дээрээс доош үсэндхүргэлгүйурсган шув­тарч угаана. Ингэж сүүнд орсныдараа хардарж зүүд­лэхээ больж, биемаш сайхан амарна. Гурван сардаа нэг удаа энэ үйлийг хийж болно. Мөн хөдөө явахдаа урсгал усанд бие ариусгаж болдог. Энэ мэтчилэн энгийн зүйлээр гэрээ ч тэрөөрийгөө ч ариусгаж болно.

-Хэрэв тантай гадаадад байгаа хүмүүс холбогдохыг хүсвэл?

-Миний хувьд цаг хугацаа орон зай нөлөөлдөггүй учир онлайн захиалга их ирдэг. Иймд аливаа асуудал саад бэрхшээл тохиолдсон хэнд ч туслахад бэлэн байна. Хөзрийн хатан фэйсбүүк хаягаар холбогдоорой.

Фэйсбүүк хаяг: Хөзрийн хатан

Утас: 7714-1284, 80901178

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *