Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт өчигдөр ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид явсан байна.
Түймрийн голомт сумаасаа 70 гаруй км-ийн зайд гарсан ба хөвч тайгад гарсан нь хүрч очиход хүнд байгаа аж.
Намрын хуурайшилт ихэсч, мөн иргэд самар, жимс түүхээр ойд явах болсон энэ үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.