Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн Даншиг наадмын нээлт шөнө боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” наадам өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн даншиг наадмын нээлтийн арга хэмжээ шөнө боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гандан хийдэн лам хуврагууд, аймаг, сумын алдарт уяачид оролцсон байна. Баярын хөтөлбөр үндэсний урлагийн тоглолтоор эхэлж, тус аймгаас төрөн гарсан урлагийн алдартнууд ая дуугаа өргөж, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн шөнийн гэрэлтүүлэгээр өндөрлөжээ.

Аймгийн төв талбайд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулсан цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг аж. Уг гэрэлтүүлэгт засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурь нь хоёр метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй юм байна. Даншиг наадам хоёр өдөр үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *