Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Гал түймэр унтраах, аврах 69-р анги, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Хөвсгөл нуурын Мэргэний үзүүр, Сомо сарьдаг зэрэг газрын мөсний зузаанд энэ сарын 6-нд хэмжилт хийсэн байна.
Энэ үеэр мөсний зузаан 42-48 см байгаа нь өмнөх жилүүдээс нимгэн байгаа тул мөсөн замаар зорчихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байна. Сүүлийн үед иргэд Хөвсгөл нууран дээгүүр зорчих, автомашины араас чаргаар чирэх, гулгах тохиолдол элбэг байна. Мөсний зузаан автомашин болон явган хүн зорчих хэмжээнд хүрээгүй нимгэн байгаа тул зорчих хөдөлгөөнийг хориглож байна.